Дижитал мэргэжилтэн хөтөлбөрийн хүрээнд
их дээд сургуулиудын оюутан залууст чиглэсэн
дэд хөтөлбөр бөгөөд олон улсын internship хөтөлбөрийг
Монгол улсдаа нутагшуулах зорилгоор зохион байгуулж байна.
Internship хөтөлбөр нь тухайн оюутанд суралцаж байх
хугацаанд нь ажлын байранд тодорхой хугацаанд цалинтай
дадлагашуулах зорилготой юм. Голомт банкны мэдээллийн
технологийн хэсгийн хамт олон одоогийн байдлаар 40 орчим
оюутан залуусыг энэхүү хөтөлбөртөө хамрагдуулаад байна.
Дижитал мэргэжилтэн хөтөлбөрийн хүрээнд их дээд сургуульд
IT чиглэлийн мэргэжлүүдээр элсэгчдийн чанарыг сайжруулахад
дэмжлэг үзүүлэх, шинэ оюутныг мэргэжилдээ дур сонирхолтой
болоход нь туслах, mentor оюутнуудыг туршлагажуулж уг салбарын
мэргэжлүүдийг иргэдэд таниулахад оршино. 2019 оны хувьд 60
оюутныг шалгаруулж mentorship хөтөлбөрт хамруулсан билээ.
Уг хөтөлбөрт хамрагдсанаар харилцааны соёл, олон нийтийн өмнө
ярих урлаг, цагийн менежмент гэх зэрэг soft skill-үүдийг эзэмшисэн.
Мөн орон нутагт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ментор залуусыг
Голомт банк ивээн тэтгэсэн байна.
Дижитал мэргэжилтэн хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын
сургуулиудын мэдээлэл зүйн багш нарт мэргэшил дэшлүүлэх сургалт,
семинарыг зохион байгуулах өдөрлөг юм. Энэхүү өдөрлөгт нийслэл
болон орон нутгийн ЕБС-ийн мэдээлэл зүйн багш нарын төлөөлөлийг хамруулна.
Сургалтыг Голомт банкны олон улсын экспертүүд илтгэл тавьж, заавар зөвлөгөө,
хэлэлцүүлэг явуулна.
Дижитал мэргэжилтэн хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловролын
сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд мэдээллийн технологийн
чиглэлээр зохион байгуулагдах билээ. Хөтөлбөрийн зорилго нь ерөнхий
боловсролын сургуулиа төгсөөд хэрхэн IT-ийн салбаруудаас зөв мэргэжлээ
сонгох талаар олон улсын экспертүүд болон их дээд сургуульдаа манлайлагч
оюутнуудыг урьж оруулдаг байна.