Бидний тухай

Дижитал мэргэжилтэн хөтөлбөрийн хүрээнд их дээд сургуулиудын оюутан залууст чиглэсэн дэд хөтөлбөр бөгөөд олон улсын internship хөтөлбөрийг Монгол улсдаа нутагшуулах зорилгоор зохион байгуулж байна.

  Internship хөтөлбөр нь тухайн оюутанд суралцаж байх хугацаанд нь ажлын байранд тодорхой хугацаанд цалинтай дадлагашуулах зорилготой юм. Голомт банкны мэдээллийн технологийн хэсгийн хамт олон одоогийн байдлаар 40 орчим оюутан залуусыг энэхүү хөтөлбөртөө хамрагдуулаад байна.

Бодит орчин

Серверийн тоног төхөөрөмж, хэрэглээнд нэвтэрсэн hardware болон software дээр ментороос чиглэл авч ажиллах боломжтой.

Цалинтай дадлага

Идэвх оролцоо, бүтээлч сэтгэлгээ, санаачилга болон ажлын үр дүнг харгалзан үзэж урамшуулал олгодог.

Networking боломжууд

Мэдээллийн Технологийн Хэсгийн алба, хэлтэс, нэгж бүрт ажиллаж буй экспертүүдтэй networking үүсгэх боломжтой.

Internship хөтөлбөрийн давуу тал #1: Хүний нөөцийн хувь хүний хөгжил болон ур чадвар дээшлүүлэх сургалтууд

  Internship хөтөлбөрийн хүрээнд Голомт банкны ХНУГ-аас хувь хүний хөгжил, эрүүл мэнд, цахим аюлгүй байдал, болон багийн ажиллагааны тогтмол сургалт, семинар зохион байгуулдаг.

  Хөтөлбөрийн гол агуулга нь дадлагажиж буй оюутаныг суралцаж байх хугацаанд нь банкны дотоод соёл, дүрэм журам болон ур чадварыг эзэмшүүлж мэргэжилтэн болох хэмжээнд хүртэл бэлтгэх зорилготой.

Internship хөтөлбөрийн давуу тал #2: Энгийн үйлдвэрлэлийн дадлагаас ялгаатай бөгөөд хөтөлбөрт багтсан олон төрлийн үйл ажиллагаанаас бүрдэнэ.

1. Үргэлжлэх хугацаа: Internship хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа нь 2 сараас эхлэн бүтэн жилийн хугацаанд мөн түүнээс ч урт хугацааагаар үргэлжлэх боломжтой.

2. Ажлын туршлага: Оюутан байх хугацаандаа ажлын туршлага цуглуулах нь маш төвөгтэй асуудлын нэг билээ. Гэвч Internship хөтөлбөрт хамрагсанаар бодит ажлын туршлагатай болох юм.

3. Тохилог орчин: Энэхүү хөтөлбөрт хамрагдах явцад дадлагажигч оюутан нь тоног төхөөрөмж, компьютер хэрэгсэл, өдрийн хоол гэх мэт шаардлагатай бүхий л орчин нөхцөлөөр хангагдах болно.

Сошиал медиа сувгууд

Дижитал мэргэжилтэн

Internship opportunity хөтөлбөр нь албан ёсны сошиал сувгуудаараа дамжуулан контентээ түгээдэг.

  • Facebook
  • Youtube
  • Volume Plus
2743

Like&Follow

5367

Poeple reached

90

Минут контент

33

Interns

Хөтөлбөр

Дижитал мэргэжилтэн - Internship opportunity
хөтөлбөрийн дадлагын ажлаас гадна нэмэлт үйл ажиллагаа нь үндсэн 6 дэд хэсгээс бүрдэнэ.

Өглөөний хүн ярилцлага

Голомт банкны топ удирдлагууд мөн бусад салбарын олон улсын экспертүүдтэй чөлөөт ярилцлага өрнүүлэх боломжтой.

Хүний нөөцийн сургалтууд

Хөтөлбөрийн туршид тогтмол сургалтанд хамруулж дадлагажигч оюутаны ур чадвар болон банкны дотоод соёлыг эзэмшүүлдэг.

Thursday Movie Night

Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжилийн талаар сэдэлжүүлэх зорилготой кино үзвэрүүдийг тогтмол зохион байгуулдаг.

Спорт тэмцээн

Internship хөтөлбөрт хамрагдсан бүхий л дадлагажигч оюутанууд энэхүү спортын 2 төрөлт арга хэмжээнд оролцдог.

Stand Up meeting

Төслийн хөгжүүлэлтэнд орж буй бүх оролцогчид богино хугацаанд тухайн өдрийн үр дүнг зөвшилцөх нэгэн төрлийн ярилцлага.

Hiking

Багийн үйл ажиллаагааг идэвхжүүлэх, бие бялдар, эрүүл мэндийг сайжруулах зорилгоор сар бүр явган аялалыг зохион байгуулдаг.

Голомт банкны нэрэмжит оюутаны тэтгэлэгийг гардан авсан шилдгүүд.

Тэтгэлэгт Оюутанууд

Бидний дурсамж