ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ


Их дээд сургуульд IT чиглэлийн мэргэжлүүдээр элсэгчдийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, шинэ оюутныг мэргэжилдээ дур сонирхолтой болоход нь туслах, mentor оюутнуудыг туршлагажуулж уг салбарын мэргэжлүүдийг иргэдэд таниулахад оршино.

2019 оны хувьд 60 оюутныг шалгаруулж mentorship хөтөлбөрт хамруулна. Уг хөтөлбөрт хамрагдснаар оюутан таныг Харилцааны соёл, Олон нийтийн өмнө ярих урлаг, Хандлага, Цагийн менежмент гэх мэт сургалтанд хамруулж хөдөө орон нутаг явах зардлыг Голомт банк ивээн тэтгэх болно.


Ментор оюутан гэж хэнийг хэлэх вэ?

Mentorship - 2k19
Mentor оюутан нь ЕБС - ийн төгсөгч сурагчдад Мэдээллийн технологи, Их сургуулиуд, IT чиглэлийн мэргэжлүүдийн талаар нарийн зөвлөгөө мэдээлэл өгөх, мэргэжил сонголтонд нь нөлөөлөх үүрэгтэй 1-3-р курсын оюутан байна.
Mentorship - 2k19
Тухайн mentor оюутан нь шинээр элссэн 1-р курсын оюутныг Их сургуульд ирсэн өдрөөс хойш туслан, хичээл, сургуулийн орчин болон бусад асуудлуудад зөвлөгөө өгнө.
Mentorship - 2k19
Mentor оюутан хөтөлбөрт хамрагдснаар оюутан нь мэргэжлийн мэдлэг чадвараа сайжруулан, шинэ оюутнуудад тулгардаг асуудлын талаар мэдээлэлтэй болон цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэх тохиолдолд эргээд туршлага хуримтлуулах юм.

Мэргэжил суртчилах бичлэгүүд

Оюутны

Менторууд

Очгэрэл-н Төгөлдөр
ШУТИС-МХТС

Дижитал Мэргэжилтэн

Адьяасүрэн-н Пүрэвсүрэн
ШУТИС-МХТС

Сурсан мэдсэн зүйлсээ хойч үеийн дүү нартаа зөвлөмж болгож заавар зөвөлгөө өгөхийг хүссэн.

Буянтогтох-н Батцэцэг
ШУТИС-МХТС

Хүний өмнө гарч төвөггүйхэн ярьж сурах

Энхбаяр-н Анхбаатар
ШУТИС-МХТС

Үнхээр их таалагдсан

Идэрбат-н Булгантамир
ШУТИС-МХТС

Энэ хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн сурч байгаа мэргэжлээ болон сургуулиа бусдад сурталчлах боломжтой болсон. Хөтөлбөрийн хүрээнд сургалтанд хамрагдаж олон шинэ зүйлсийг мэдэж авсан. Мөн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Ганбаяр ах болон Голомт банкны хамт олондоо баярлалаа.

Ганпүрэв-н Анужин
ШУТИС-МХТС

"Дижитал мэргэжилтэн-2019 " тѳсѳл дээр сургуулийнхаа оюутан залуусын тѳлѳѳлѳл болж, Говь-Алтай аймагт нийт МТ мэргэжлээр цаашдаа сурах чин хүсэл сонирхолтой байгаа Монголын ирээдүй болсон дүү нартайгаа ажилсандаа туйлын их баяртай байна. Уг тѳсѳлтэй хамтран ажиллах үндэслэл: Улс орондоо ѳѳрийн мэргэжлээ хѳгжүүлэх, Ирээдүйд дэлхийдтэй хѳл нийлүүлэх алхахын тулд ѳнѳѳдѳр Хүсэл тэмүүлэлээр дүүрэн нэгэн зорилгын дор жигүүрлсэн залууст уригш тэмүүлэхэд бгач гэсэн хувь нэмэр оруулах нь миний үүрэг билээ. Бусдад мэдээлэл олгох нь миний хобби тѳдийгүй ѳѳрийнхѳѳ чадварыг бусдад харуулах, туршилга дадлага хуримтлуулсандаа баяртай байна. Цаашидаа уг тѳсѳл зорилгодоо хүрэх хүртэл багийн гхамт олонтойгоо гар нийлүүлэн хамтран ажиллах болно.

Очсайхан-ы Төгөлдөр
МУИС-ХШУИС

Өнгөрсөн жил намайг 10 жилийн сурагч байхад ийм сургалт тийм ч их байгаагүй харин ийм зүйл хүүхдүүдэд их хэрэгтэй гэж хувьдаа боддог байсан.Харин Голомт банкнаас энэхүү хөтөлбөрийг санаачлахад тун нааштай хүлээн авч энэ хөтөлбөрт хамрагдах болсон.Сурагчид компьюьерийн чиглэлийн мэргэжилүүдийн ялгаа болон тэдний уялдаа холбоо төдийлөн сайн ялгадаггүй байсан бөгөөд ирээдүйд энэ мэргэжилээр ямар ажилууд хийх боломжтой болон энэхүү салбарын ирээдүйн талаар өөрийн бодлоо илэрхийлсэн байгаа. Тэгээд тун давгүй шүү :)

Батбаяр-н Бат-Өлзий
МУИС-ХШУИС

Бусдад өөрийн сурч мэдсэнээ хуваалцах, доод үеийн хүүхдүүдийг зөв чиглүүлэхийг хүссэн. Богино хугацаанд өндөр мэдлэг өгсөн.

Ментор оюутнуудын хийсэн ажил

Та Ментор болоход бэлэн үү?